Хуучирсан мэдээ: 2015.09.25-нд нийтлэгдсэн

Намар, өвлийн тренд

Бүсгүй та энэ намар, өвлийн гадуур хувцас, гоёлоо бэлтгэж амжсан уу? Амжаагүй байгаа бол дэлхийн алдартай брэндүүд энэ жилийн намар, өвлийн хувцасны загварын чиг хандлагыг хэрхэн төсөөлснийг сонирхоход илүүдэхгүй болов уу.

Өнгөний хувьд саарал, хар ногоон, тод улаан өнгөнүүд голлох бол материал сонголт дээр савхин болон үслэг оруулгатай байх нь таныг цаг үеэсээ хоцроогүйг илтгэх гэнэ.

Харин загварын хувьд шулуун загвар голлох учраас бүсгүйчүүд бие галбираа тодотгосон, нарийн бэлхүүстэй хүрмээ энэ жилдээ далд хийх хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөжээ.

Т.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж