Гамшгийн хохирогчдыг судалжээ

Хуучирсан мэдээ: 2015.09.25-нд нийтлэгдсэн

Гамшгийн хохирогчдыг судалжээ

Фото: Виталий Аньков / РИА Новости

 

Өнгөрсөн онд техногенийн болон байгалийн гамшгийн улмаас амь үрэгдэгсдийн тоог Улаан загалмайн нийгэмлэгээс гаргажээ. Улаан загалмай ба Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн есдүгээр сарын 24-нд гаргасан илтгэлд “2014 онд байгалийн гамшгийн улмаас 8186 хүн амь үрэгдлээ” хэмээн тэмдэглэжээ.

 

Өнгөрсөн оны сүйрлүүд бараг 107 сая хүнийг хамарсан нь түүний өмнөх жилийнхээс өссөн үзүүлэлт харуулжээ. Гамшгийн тоо нэмэгдсэнийг цаг уурын өөрчлөлттэй холбоотой гэж Улаан загалмайн судалгаанд тэмдэглэсэн байна. Цаг уурын өөрчлөлтийн улмаас элдэв осол, гамшгийн 87 хувь нь гарсан гэж мэргэжилтнүүд үзжээ.

 

Байгалийн гамшгийн 49 хувь нь үер болон газрын нурангитай холбоо байв. Энэтхэг, Пакистан, Балканы хойгт хүчтэй үеэр болсныг тайланд дурьдлаа. Байгалийн гамшигт нэрвэгдсэн орнуудаас Хятад хамгийн ихээр хэлмэгдсэн бөгөөд ган гачиг, салхи шуурга, үерийн улмаас Хятадын 58 сая хүн ямар нэгэн байдлаар хохирол амсчээ. Мөнгөн дүнгээр бол өнгөрсөн онд болсон гамшгийн улмаас улс орнууд дунджаар 99,2 тэрбум ам. долларын хохирол амссан байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж