
Эхний хоёр өдөр болсон эмэгтэй бөхчүүдийн барилдаанд 51 килограммын жинд Э.Даваачимэг (БТСДуС), 59 килограммын жинд Б.Батцэцэг (Налайх дүүрэг), 67 килограммын жинд О.Оюунтуяа (“Аварга” БТДС), 72 килограммын жинд Э.Дорждулам (Багахангай дүүрэг) нар мөнгөн медаль, 48 килограммын жинд Ц.Цэнджав (Налайх дүүрэг), 55 килограммын жинд Б.Номин-Эрдэнэ (“Хангарьд” клуб) нар хүрэл медаль хүртэж багаараа гуравдугаар байрт шалгарсан байна. Эрэгтэй бөхчүүдийн барилдаан өнөөдөр дуусах юм. Эрэгтэйчүүдийн тэмцээнд манай зургаан бөх зодоглоно.