Улаанбаатарт 26 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2011.06.12-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 26 хэм дулаан байна

2011 оны 06 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн
хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Төвийн нутгийн
хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн зүгийн
нутгаар зүүн хойноос бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Хангай,
Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 19-24 градус, Их нууруудын хотгор,
Алтайн өвөр говь, Говийн нутгийн баруун хэсгээр 28-33 градус, бусад
нутгаар 23-28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Түр зуурын бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 25-27 градус дулаан байна.

2011 оны 06-р сарын 13-наас 06-р сарын 17-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

13-нд
төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 14-нд баруун зүгийн нутгийн
баруун хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 15-нд баруун зүгийн
нутгийн зарим газраар,16-нд баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн
нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи
борооны өмнө ширүүснэ. Ихэнх хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг
нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус, Орхон, Сэлэнгийн сав
болон говийн бүс нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус,
бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.

Эх сурвалж: www.tsag-agaar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж