“Гранд”-ын 5 дахь жилийн дуулиан!

Хуучирсан мэдээ: 2015.09.24-нд нийтлэгдсэн

“Гранд”-ын 5 дахь жилийн дуулиан!

“Гранд”-ын 5 дахь жилийн дуулиан!

Фото мэдээллийн “Гранд” сэтгүүлийн 5 жилийн ойн баяр энэ өдрүүдэд тохиож буй. “Гранд авардс-2015” ёслолын ажиллагааны шилдгүүдэд энэ жил хэн хэн нэр дэвшсэнийг сэтгүүлийн шинэ дугаараас үзээрэй. Улс төр, Нийгэм соёл, Урлаг соёл, Спорт, Хүмүүнлэгийн салбарт энэ оны онцлох эрхмүүд нэр дэвшсэн бөгөөд уншигч та бүхний саналаар шилдгүүд шалгарах юм.

“Гранд”-ын шинэ дугаар анхны цастай зэрэгцэн та бүхний гар дээр очиж байна. Энэ дугаарын сонин хачнаас хуваалцбал онцгой зочноор “Их засаг” их сургуулийн захирал Намсрайн Ням-Осор уригджээ. Түүний хэрхэн Монте Кристо гүн болсон сонирхолтой түүх, хэвлэлд ам нээж байгаагүй нууцаасаа хуваалцсаныг та унших боломжтой.

“Гранд”-ын халуухан сенсаацитай мэдээнүүдээс онцолбол, Монголын анхны мисс Н.Биндэрьяа, топ “том” Цолмон, мисс Н.Түмэнхүслэн нар олон жилийн дараа ичээнээс гарав. Гэр бүлийн амьдралдаа үргэлж санаанд оромгүй эргэлт хийж байдаг “баян” Р.Базар, ард түмний мисс Д.Ариунцэцэг нар гал голомтоо бадраах нь цаг хугацааны асуудал болжээ. Учир нь Д.Ариунцэцэг 5 сартай жирэмсэн болохыг зургаар баталгаажуулжээ. “Киви” хамтлагийн цор ганц хар сарнай Ц.Намуунаагийн найз залуу гэхчлэн шинэ содон романсууд задарлаа. Харин “Фото түүх” буланд мисс Ч.Мичидмааг онилон түүний амьдралын он цагийн хэлхээсийг фото зургаар өгүүлжээ.

Ийнхүү 5 дахь жилийн дуулиант дугаар та бүхний гар дээр очлоо. “Гранд авардс”-ын шилдгүүдээр чухам хэн хэн тодрохыг 10-р сарын 7-ны өдөр мэдэхээс өмнө та ч гэсэн дэмжиж буй оролцогчдоо саналаа өгөөрэй. Санал хураалт www.grandnews.mn сайтаар есдүгээр сарын 25-ны өдөр эхэлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж