Холливудын жүжигчин Брэд Питт эхнэр Анжелина Жолигийнхоо Сирийн гурван өнчин хүүхэд өргөж авах саналыг зөвшөөрөөгүй тухай RadarOnline мэдээлжээ. Дүрвэгч хөвгүүдийг гурвууланг нь биш аль нэгийг нь үрчилж авахаар болсон байна.
Жоли дүрвэгсдийн лагерьт айлчлах үеэр Сирийн гурван өнчин, хөвгүүдтэй уулзсан байна. Тэдний нэгнийх нь ээж бөмбөгдөлтийн үеэр амиа алджээ.
Анжелина Жоли гэртээ буцаж очоод гэр бүлдээ тэдгээр гурван хөвгүүдийг авахаар нөхрөө ятгах гэж оролдсон ч Питт тийм олон хүүхэд авахгүй гэсэн аж. Питтийн гэр бүлд ойр эх сурвалжийн мэдээлснээр “Питт татгалзаж байгаа шалтгаан нь тэднийг авчирлаа гэхэд зургаан хүүхдэд нь хэрхэн нөлөөлөх бол гэдэгтэй холбоотой” гэжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, хосууд энэ үйл явцыг шийдвэрлэхэд урт удаан цаг хугацаа хэрэгтэй гэсэн аж. Хүүхдүүдийг авлаа гэхэд АНУ-д зөвхөн 4-5 сарын дараа л авчрах боломжтой болох ажээ.
Хоёр одын гэр бүл эдүгээ Камбож Мэддокс, Вьетнам Пакс, Этиоп Захара хэмээх гурван хүүхдийг өргөж аваад буй. Харин тэдний төрсөн хүүхдүүд нь ихэр охид болох Шайло болон Вивьен, хүү Нокс нар нь юм.
Т.АНУ