АНУ-ын нисэх онгоц үйлдвэрлэгч Боинг компани өчигдөр 250 ширхэг нарийн загварын Боинг 737 онгоц, 50 ширхэг өргөн загварын онгоцны захиалгыг Хятадаас авсан тухай BBC агентлаг мэдээллээ.
Энэхүү захиалгын үнийн дүн 38 тэрбум ам.доллар болсон байна.
Хятадын тэргүүн Ши Жиньпин Вашингтон мужийн Эверетт дэхь Боингийн үйлдвэрт зочлох үеэр талууд гэрээнд гарын үсэг зуржээ.
Мөн Хятадын ICBC Financial Leasing Co компани 30 ширхэг Боинг 737-800 загварын онгоцыг 2.88 тэрбум ам.доллараар худалдан авах гэрээг тусдаа байгуулсан байна.
Н.ЦЭНД