Энэтхэгийг зорих 16 багийн нэр тодорлоо

Хуучирсан мэдээ: 2015.09.24-нд нийтлэгдсэн

Энэтхэгийг зорих 16 багийн нэр тодорлоо

2016 онд Энэтхэг улсад зохиогдох хөлбөмбөгийн 16 хүртэлх насны Ази тивийн аваргаш шалгаруулах тэмцээний хэсгийн урьдчилсан шатны тоглолтууд өндөрлөлөө.

Нийт 42 орон 11 хэсэгт хуваагдан өрсөлдсөн бөгөөд хэсэг тус бүрийг тэргүүлсэн багууд тэмцээнд оролцох эрхээ авах байсан. Мөн зохион байгуулагч Энэтхэг орон үүн дээр нэмэгдсэнээр нийт  12 баг шалгараад байлаа. Мэдээж Азийн хөлбөмбөгийн холбооноос дүрмийн дагуу хамгийн сайн амжилт гаргаж, улмаар хоёрдугаар байранд хэсэгтээ багтсадөрвөн орныг  сонгоод байна.

Узбекстан, Оман, Ирак, Саудын Араб, Иран, Кувейт, Малайз, БНАСАУ, БНСУ, Австрали болон Япон гэсэн багууд хэсгээ тэргүүлэн гарлаа. Харин хэсгийн 2-р байрт орсон багуудаас хамгийн өндөр амжилт үзүүлсэн Вьетнам, Тайланд, АНЭУ, Непал зэрэг 4 орон дараагийн шатны эрхээ авлаа. Киргизстан, Йордан, БНХАУ, Катар, Тажикстан зэрэг хүчтэй орнууд тэмцээнийг орхиж байна.

Хэсгийн тоглолтууд дундаас нэг тоглолтод хамгийн олон гоолыг Вьетнамын баг оруулсан байна. Тэд “J” хэсэгт багтан Гуамын багийг 18:0 харьцаатай буулгаж авчээ. Гуамын баг мөн Мяьнмарын багт 10:0, Австралийн багт 14:0 харьцаатай хожигдож нийдтээ 42 гоолыг алджээ. Энэ насандаа Азидаа эхний байранд бичигдэх Өмнөд Солонгосын шигшээ баг Макао улсын багийг 17:0 харьцаатай  ялсан нь хол зөрүүтэй тоглолтын нэгээр бичигдэв.


Энэ удаагийн ААШТ-ий урьдчилсан шатны тоглолтыг Монголын шигшээ баг эх орондоо анх удаа хүлээн авсан бөгөөд  Азидаа тэргүүлэгч Япон, ХонгКонгийн шилдэг багуудтай өрсөлдсөн. Хэдийгээр тэмцээний эхний өдөр Японы багт 17:0 харьцаатай маш хүнд ялагдлыг амссан ч сүүлийн тоглолтоо ХонгКонгийн эсрэг маш сайн хийж 2 ч гоолыг оруулсан. МХБХ энэхүү эрхийг авч, өөрийн эх оронд ирээдүй болсон тамирчдаа өрсөлдүүлэхийн тулд ХонгКонгийн хөлбөмбөгийн холбоотой өрсөлдөж, АХБХ-ны бүхий л шаардлагыг хангаж чадсанаар Улаанбаатар зохион байгуулж чадсан билээ. Зочин багаар хүрэлцэн ирсэн баг тамирчид болоод Азийн Хөлбөмбөгийн Холбооны ажилчид тэмцээний зохион байгуулалтанд туйлын сэтгэл хангалуун буцсан юм.

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж