Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэг явагдаж байна

Хуучирсан мэдээ: 2015.09.23-нд нийтлэгдсэн

Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэг явагдаж байна

Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэг Дорноговь аймагт явагдаж байна

Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны А/124 дугаар захирамжаар батлагдсан” Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт”-ын улсын үзлэг зохион байгуулах комисс Дорноговь аймагт ажиллаж эхэллээ.

Тус ажлын хэсгийн ахлагчаар Сангийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Ш.Жандос, гишүүдэд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын референт Э.Бат-Идэр, Архивын ерөнхий газрын ахлах байцаагч Л.Дэлгэрцэцэг, байцаагч А.Болд нар ажиллаж байгаа ба байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, төрийн байгууллагын үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцтай танилцаж, үнэлгээ дүгнэлт өгөх юм.

Улсын үзлэг зохион байгуулах комисс аймгийн зарим төрийн байгууллагууд болон сумдад ажиллана.

Эх сурвалж: zasag.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж