-Монгол Улсын Хүнсний Манлай үйлдвэр “Арвайн үндэс” компани Нийслэлийн Түргэн тусламжийн төвтэй хамтран сургалт зохион байгууллаа–
Нийслэлийн Түргэн тусламжийн төвөөс өнөөдөр “Арвайн үндэс” ХХК-ийн ажилтнуудад “Үйлдвэрлэлийн осол, гэмтлийн үед анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх чадвар олгох” сургалт зохион байгууллаа. Сургалтыг нийслэлийн Түргэн тусламжийн төвийн 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг удирдан явуулав.
Нийгмийн хариуцлага, ажилчдын эрх ашгийг хүндэтгэн үздэг тус компани уг сургалтыг “Үйлдвэрлэлийн осол гэмтлийн үед авах арга хэмжээний үйлчилгээний чанарыг сайжруулах аян”-ы хүрээнд олгож байгаа юм. Сургалтын хугацаанд “Арвайн үндэс” компанийн нийт ажилчдын даралт, сахар үзэх, биеийн жингийн индекс гаргах зэргээр эрүүл мэндийн үзлэгт хамруулж, зөв хооллолтын зөвлөгөө өгсөн нь үр дүнтэй ажил боллоо.