Уламжлалт телевизийн үйлчилгээ удаан наслахгүй

Хуучирсан мэдээ: 2015.09.23-нд нийтлэгдсэн

Уламжлалт телевизийн үйлчилгээ удаан наслахгүй

Телевиз болон киноны үйлчилгээ эрхэлдэг “Netflix” компанийн гүйцэтгэх захирал Рийд Хастингс “Интернэт телевизийн салбарыг мөхөөх болно” гэж хэлсэн тухай  “www.yahoo.com” мэдээллээ. Тэрбээр “Hulu” болон “Amazon” зэрэг сайтууд тоон сүлжээнд нэвтэрснээр уламжлалт телевиз нас барах буюу мөхөх болно. 10, 20 жилийн дараа гэхэд “CNBC” телевиз интернэт рүү шилжих болно. Гэхдээ энэ бол таамаглал ч биелэх өндөр магадлалтай. Телевиз үгүй болж үзэгчид интернэтээр мэдээ, мэдээллийг хүлээн авч, гэртээ зурагт байршуулах шаардлагагүй болно” гэж хэлжээ.

Рийд “Сүүлийн жилүүдэд үзэгчид зурагтаар мэдээлэл авахаасаа илүү интернэтээс цаг алдалгүй мэдээллийг хүлээн авч байна. Интернэтийн хэрэглээ өдрөөс өдөрт өргөжин тэлж байна. Тиймээс би бооцоо тавихад ч бэлэн байна. Тун удахгүй уламжлалт зүйлсээс үзэгчид өөрсдийн хүсэлтээр татгалзаж, интернэтийн орчинд ихэнх цагаа өнгөрүүлэх болно. Саяхнаас телевизийн салбарынхан өөрийн нэвтрүүлэг, мэдээ мэдээллээ онлайн ертөнцөд байршуулж, ойролцоогоор 3.3 сая шинэ үзэгчтэй болсон. Өөрийн хүсэлтээр телевизийн салбарынхан интернэтэд ажлаа тайлагнаж эхэллээ. Тиймээс интернэт тун удахгүй хүчээ авах болно” гэж хэлжээ.

Т.МӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж