Европын агаарын замууд хаалттай байна

Хуучирсан мэдээ: 2010.04.17-нд нийтлэгдсэн

Европын агаарын замууд хаалттай байна

Исландын галт уулын өрхнөөс гарч байгаа их хэмжээний үнснээс үүссэн үүл Европын хойд хэсгийг халхлан нүүж  байгаагаас болж тус тивийн томоохон нисэх компаниуд нислэгээ хойшлуулж байгаа билээ. Мөн нисэх буудлууд ч хаагдаж байгаа юм.Францын нисэх буудлууд өнөө өглөөний 8.00 цаг хүртэл буудлуудаа хаана гэдгээ мэдэгдэж байсан бол Германы Берлин болон Гамбургийн буудлууд одоо ч хаалттай байгаа юм байна. Европын нислэги йн хяналтынхны мэдээлж байгаагаар  хүндрэлтэй нөхцөл байдал дахиад хэд хоног ч үргэлжилж магадгүй гэнэ. Мөн галт уулын гаралтай үүл Европын зүүн болон зүүн өмнөд зүг  рүү нүүж байна. Одооийн байдлаар энгийн үед өдөр бүр 29 мянган нислэг хийгддэг байсан эрчим алдагдаж өчигөр гэхэд л 15 мянган нислэг хойшлогдон хэдэн зуун мянагн хүн нисэх буудлууд дээр өнжжээ. Харин Оросын Аэрофлот компани тэдгээр нислэг нь хойшилсон зорчигчдыг ямар нэг нэмэлт төлбөргүйгээр тээвэрлэн хүлээж авах боломжтой байгаа Европын аль ч буудлуудад хүргэж өгөхөд бэлэн гэж мэдэгдсэн байна.
Европт болж байгаа агаарын нислэгийн саатал МИАТ-ийн нислэгүүдэд хэрхэн нөлөөлж болох талаар тодруулахад ямар ч байсан одоогоор нислэгийн хуваарь хэвээрээ байгаа бөгөөд маргааш УБ-ын цагаар өглөөний 8 цагт нисэх УБ-Берлины нислэг хойшлогдоогүй байгаа гэж тус компанийн зүгээс хариулт өглөө. Гэхдээ хоёр цагийн дараа дахин лавлахыг зөвлөж байгаа билээ.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж