“Exclusive”-ийн Г.Майцэцэг уучлал гуйсан уу?

Хуучирсан мэдээ: 2015.09.23-нд нийтлэгдсэн

“Exclusive”-ийн Г.Майцэцэг уучлал гуйсан уу?

Монголдоо бэлэн хувцас үйлдвэрлэж, хэрэглэгчдийн таашаалд нийцэж эхэлсэн “Exclusive” компанийн захирал Г.Майцэцэг өнгөрсөн долоо хоногт чамгүй дуулиан тариад амжсан.

Тэрбээр татварын өрийн асуудлаас болж Хан-Уул дүүргийн татварын албаныхантай дайн зарлан, бүр сүүлдээ Ерөнхий сайдтай хүртэл уулзаад амжсан.

Түүгээр ч барахгүй өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдээр хорооллын “Номин” их дэлгүүрт 100 сая төгрөгийн бараа үнэгүй тараана хэмээн зар тарааж, иргэдийг цуглуулаад авсан. 

Тэрбээр үүссэн нөхцөл байдлынхаа талаар “Ийгл” телевизээр ярилцлага өгч,  “Би 150 сая төгрөгийн татварын актад асуудал үүсгээгүй, гарын үсгээ зурсан. Өрийг ажиллаж байж төлдөг. Гэтэл бид нарт тийм боломжийг олгоогүйгээс ажлаа хйигээд явах боломжгүй болоод байна. Татварын тогтолцоог буруу байгаа ярьснаас болоод гадагшаа гарах эрхийг минь хасаж, дансыг маань хаасан. Удаа дараа хүсэлт гаргаж, график хүртэл гаргаж өгсөн боловч хүлээж аваагүй. Надад 150 сая төгрөгөө төлөх боломж олгохгүй байна” хэмээн ярьж байв.

Гэтэл асуудал хурцадсаар Хан-Уул дүүргийн татварын албаныхан түүний компанитай холбоотой зарим баримтыг хэвлэлээр дэлгэж, ярилцлага өгчсөн юм. Энэ бүхний араас харин ойрын өдрүүдэд "Компанийн захирал Г.Майцэцэг Хан-Уул дүүргийн татварын албаны дарга Д.Бадамаас цагаан хадаг барин очиж, уучлал гуйсан" тухай мэдээлэл сонин, сайтуудад гарч эхэллээ. Энэ мэдээллийг үнэн гэдгийг ч Г.Майцэцэг бүсгүй цахим хуудаст бичсэн байв.

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж