Хятадын байлдааны онгоц дахин сандаргав

Хуучирсан мэдээ: 2015.09.23-нд нийтлэгдсэн

Хятадын байлдааны онгоц дахин сандаргав

Хятадын байлдааны онгоц болон  АНУ-ын ажиглалтын онгоц Олон улсын агаарын бүсэд маш ойрхон зайтай өнгөрчээ. Тодруулбал, Хятадын байлдааны хоёр онгоц шар тэнгис дээгүүр  Олон улсын агаарын бүсэд АНУ-ын ажиглалт хийж явсан онгоцтой маш ойрхон зөрж, сандаргасан  тухай Америкийн албаныхан мэдээлсэн байна.

 

 

Энэ явдал Си дарга АНУ-д өндөр дээд хэмжээний айлчлал хийхээр хүлгийн жолоо залсан эхний өдөр болжээ. Өмнө нь ч гэсэн ийм явдал болж байв. Энэ сарын 15-ны өдөр Хятадын мөн л хоёр байлдааны онгоц АНУ-ын цэргийн ажиглалтын RC135 загварын онгоцны явах замд саад хийж, урд нь хөндөлдсөн тухай ч мэдээлэл цахим ертөнцөд шуугиан тарьж байсан юм.

Тухайн үед АНУ-ын Батлан хамгаалахын яамны төлөөлөгч Петер Күүк тодорхой зүйл хэлж чадахгүй ч ийм явдал болсон нь үнэн хэмээн баталж байсан. Тэрбээр “Манай нисгэгчид Хятадын онгоц урд нь хөндөлдөж, замыг нь хаасан гэсэн мэдээллийг ирүүлсэн” гэж сэтгүүлчдэд ярьж байв.

Б.ДАВАА

Эх сурвалж: www.mminfo.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж