Дансыг нь хаасан нь зөв үү?

Хуучирсан мэдээ: 2015.09.23-нд нийтлэгдсэн

Дансыг нь хаасан нь зөв үү?

Татвараа цаг хугацаандаа төлөөгүйгээс болж үндэсний үйлдвэрлэгчдийн нэг болох “Эксклюзив” компанийн дансыг харьяалах Татварын хэлтсээс хаасан нь нийгмийн анхаарлыг татсан томоохон асуудал болж хувираад байна.

Хуулиараа татвараа төлөх нь үүрэг, гэвч татвараа төлөхийн тулд дансаа нээлгэх шаардлага байна гэсэн хүсэлтийг “Эксклюзив” компани Хан-Уул дүүргийн татварын хэлтэст тавьсныг яагаад хүлээж авсангүй вэ. Ер нь компаниудад “Эксклюзив”-ийн нэгэн адил бэрхшээл тулгарахад татварынхан дансыг нь л хаах замаар арга хэмжээ авдаг уу, энэ тохиолдолд татварын орлого бүрдэх үү. Ер нь татварын тогтолцоонд гажиг байна уу гээд олон асуудлыг араасаа дагуулж буй.

Энэ үүднээс “VS” буландаа “Эксклюзив” ХХК-ийн захирал Г.Майцэцэг, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн дарга Д.Бадам нарын байр суурийг онцоллоо.

Эх сурвалж: Мэдээ.mn, Ерөнхий сайдтай хийсэн уулзалтаас

Бэлтгэсэн Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж