Эдийн засаг хямарч, улс орон, албан газар, айл өрх төсвөө танаж, ард иргэд “бүсээ” чангалсаар байхад нийслэлийн удирдлагуудад энэ хямрал мэдрэгдэхгүй байгаа бололтой.
НИТХ-ын тэргүүлэгчид болон Дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчид улирал болгон урамшуулал авдаг. Үүнийг ч нийслэлийн төсөвт суулгаж өгдөг юм.
Дүүргийн төлөөлөгчид улиралд 4.5 сая төгрөгийн урамшуулал авдаг бол НИТХ-ын тэргүүлэгчид нэг, хоёрдугаар улирлын урамшуулал гэж 27 саяыг авсан тухай нэгэн баримт дэлгэгдээд байна.
Уг тайланд дурьдсанаар НИТХ-ын төлөөлөгч Ж.Амарсанаа 27 сая, Б.Бадарсан 27 сая, Д.Оросоо, Э.Бат-Үүл, Д.Баттулга гээд бүх төлөөлөгч 1, 2 дугаар улирлын урамшуулал гэж 27 сая төгрөгийг гаргуулж авсан бололтой.
Энэ талаар НИТХ-аас ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа юм. Хэрэв энэ үнэн бол НИТХ нь 45 төлөөлөгчтэй гэвэл нэг хүн жилдээ 54 сая авах бөгөөд үүнийг 45-аар үржүүлбэл багагүй тоо гарахаар байна.
О.САР