АНУ-ын Холбооны нөөцийн системийн (Төв банкыг орлогч байгууллага, ХНС) дарга асан Бен Бернанке, цэргийн зардал нь АНУ-ын эдийн засгийн өсөлтийн гол эх булаг гэж мэдэгдлээ.
АНУ-ын 600 тэрбумаас давсан цэргийн зардал нь дэлхийд хамгийн том биш болж таарлаа. Үүнийхээ зэрэгцээ тэр нь хамгийн ардчилалтай, хамгийн зөв болж байна. Учир нь түүнээс АНУ-ын эдийн засгийн амар мэнд, элбэг дэлбэг байх нь хамааралтай.
Тус орны гадаад бодлого, дэлхийн эдийн засгийн судаалгааны тэргүүн төвүүдийн нэг Брукингсийн хүрээлэнгийн (Brookings Institution) зохион байгуулсан The defense economy and American prosperity (“Цэргийн эдийн засаг ба Америкийн цэцэглэлт”) гэсэн хуралдаан дээр Бернанкегийн хэлсэн үг хэвлэл мэдээлийнхэнд бараг анзаарагдсангүй өнгөрөв.
Гэсэн хэдий ч Бен Бернанке бөмбөг дэлбэлэх шиг боллоо. ХНС-ийг толгойлж байсан (2006–2014) дарга бараг нээлттэйгээр АНУ-ын эдийн засаг нь дайн тулаан, цэргийн зардлаас хамааралтай гэж хэллээ. Ийм төвшний санхүүч ингэж байгаа юмыг байгаар нь хэлсэн тохиолдол ховор.
"Би цэргийн салбарын шинжээч биш, би эдийн засагч хүн. Тиймээс цэргийн зардлыг эдийн засгийн талаас нь чухал гэж харуулахыг хүснэ. АНУ-ын цэргийн зардлын тоо, тэдний ерөнхий хэмжээ зэргийг бид мэднэ. Гэхдээ ямар ч гэсэн би энд эдийн засгийн эсрэг оролт гаргахыг хүслээ. Учир нь цэргийн зардлыг доллараар тооцсон нь заавал хамгийн яг таг байх албагүй.
АНУ нь бидний боломжин бүх өрсөлдөгч нарын нийлбэрээс илүү мөнгийг АНУ зарж байна гэсэн мэдэгдлин сэтгүүлчдийн хандлага нь намайг зовоож буй. Тэгээд л бид цэргийн талдаа аюулгүй байдалд байгаа мэтээр. Тэр нь алдаа юм. Миний үзэж байгаагаар цэргийн зардлыг худалдан авах чадварын төвшний хэмжээтэй харьцуулах үүднээс хэмжих хэрэгтэй юм. Ингэж үзэхэд АНУ-ын цэргийн зардал нь дэлхийн ийм зардлын 45 хувь биш харин 30 орчим хувь нь болж байна.
Одоо цэргийн зардал нь эдийн засгийн өсөлтэй хэрхэн холбоотойг авч үзье. Энд холбооны хэдэн янз бүрийн холбоо байна. Хэрэв эрэлтийн кейнсианы загвар талаас нь авч үзвэл, өндөр төвшний ажилгүйдэл, зогсонги байдалд цэргийн зарлага нь эдийн засгийн ерөнхий эрэлтийг нэмэгдүүлж байна.. Эдийн засгийн стандартын байдлаас цэргийн зарлагын нэмэгдүүлэлт нь эдийн засгийн идэвхийг өрнүүлж, бараа үйлчилгээний эрэлтийг нэмэгдүүлдэг. Мэдээжийн хэрэг, цэргийн зарлагыг эдийн засгийн богино хугацааны үүрэг зорилгоос тусд нь байлгах нь зөв л дөө. Гэхдээ тэр нь заримдаа нэлээдгүй чухал. Үүний нэг тод жишээ нь Дэлхийн хоёрдугаар дайн юм. Тэр цагт асар их хэмжээний цэргийн захиалга нь АНУ-ын эдийн засгийг депрессиэс татан гаргасан юм. Үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх асар ихн үр дүнг харуулсан бөгөөд тэр нь дайны дараа ч үргэлжилсэн билээ.
Өнөөдөр цэргийн зардал нь дотоодын нийт бүтээгдэхүүний тэр үеийнх шиг их хэмжээг эзлэхгүй байгаа ч мэдэгхүйц хэмжээтэй. Харин сүүлийн хэдэн жилд тэр нь сөрөг байлаа. 2010 оноос эхлэн цэргийн зардлыг хорогдуулж ирсэн нь АНУ-ын ДНБ-ний өсөлтөд сөрөг нөлөөтэй бошлсон юм.
Эцсийн үр дүнд АНУ-ын цэргин зардал нь хэд хэдэн хүчин зүйлд тулгуурлан бүтээгдэх ёстой. Тухайлбал, бидний өмнө тавигдсан гадаад бодлогын зорилтууд, бидний боловсруулах шаардлагатай боломж зэрэг энд тооцогдох ёстой.
Цэргийн зардлын ноцтой эерэг үр дүнгийн нэг нь цэргийн зохион бүтээмжүүд ба технологийн өргөн хандлага юм. Тэр нь л АНУ-ын эдийн засгийн урт хугацааны өсөлтийн гол эх булаг байх юм. Бид технологийн дэлхийн лидер бөгөөд түүнд ньулс гэх бидний хүчин чадал оршино”.
Эдийн засгийн тодорхойлолт болон нэр томьёогоор тоглох нь эдийн засагчдийн хүчтэй уламжлал юм. Хэрэв цэргийн зардлыг худалдан авах чадварын цар хүрээтэй (purchasing power parity, PPP) харьцуулан үзэх нь “таатай” бөгөөд тэр 45 хувь биш дөнгөж 30 хувь болж байна. Ийм арга хэрэглээд байвал энд бүх хэрэгсэл сайн болж таарна.
Сонирхолтой нь 2014 онд Хятадын эдийн засаг худалдан авах чадварын үзүүлэлтээр АНУ-ынхаас давсныг америкчуд ихээхэн таагүй хүлээн авч байлаа. Олон ч хэвлэл АНУ нь дэлхийн тэргүүлэх эдийн засаг гэж байв. Улстөрчид, эдийн засагчид нь ямар ч гэсэн АНУ нь дэлхийн №1, өшөө урт хугацаанд тийм байх болно гэж байлаа.
Үүний зэрэгцээ, Бернанке нь бусад эдийн засагчдынхаа адил “тоон зөөлрүүлэлт” (quantitative easing, QE), “хэт зөөлөн мөнгөний бодлого” гэх томъёоны ард нуугдах дуртай. Түүний ард нь даяарчлалын хямрал албан ёсоор төгссөн гэх зургаан жилийн дараа, G7 орнуудад бодлогын хүү нь 0%-ийн төвшинд байгаа, өмнө байгаагүй хэмжээгээр мөнгө хэвлэж буй баримтууд дарагдаж байгаа юм.
Бернанке цэргийн зардал нь АНУ-ын технологи, эдийн засгийн хөгжилд чухал гэдгийг хэлж байгаа нь нээлт биш. Тухайлбал, интернэт эхлээд цэргийн зорилгоор бүтээгдсэн билээ. Мөн тэрээр цэрэг-аж үйлдвэрийн цогцолбор нь АНУ-ын гадаад бодлогод чухал нөлөөтэй талаар үг алдсангүй. Өнөөгийн геополитикийг байдалд цэргийн зардал чухал гэсэн түүний мэдэгдэл нэлээдгүй түрэмгий сонсогдож байна. Өнөөдрийн эдийн засгийн сэргэлтийг Дэлхийн хоёрдугаар дайны дараах үеийн хамгийн удаан гэж нэг биш удаа хэлж байсан бөгөөд Дэлхийн хоёрдугаар дайны жишээг иш татсан нь эдийн засгийн ноцтой асуудлын цаг хугацааны туршуур болсон “эмчилгээг” Бернанке заалаа гэж болох юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР