Си Жиньпиний тухай англи цагаан толгой гаргажээ

Хуучирсан мэдээ: 2015.09.22-нд нийтлэгдсэн

Си Жиньпиний тухай англи цагаан толгой гаргажээ

Скриншот: people.cn

 

Хятадын төв хэвлэл “Жэньминь жибао” сонин БНХАУ-ын даргын АНУ-д хийх айлчлалд зориулан англи хэлээр цагаан толгойн ном гаргажээ. Номын хуудас бүрт Си даргын амьдралын баримт бүрээс үсгийн дарааллын дагуу өгүүлэх аж.

 

A үсэг нь Обама, Си жиньпин хоёрын 2013 оны зургадугаар сард Америкийн Анненберг эдлэнд болсон уулзалтад зориулагджээ. B үсэгт гэхэд хоёр лидерийн төрсөн өдрийг тэмдэглээд, Хятадын дарга Обамагаас найман насаар ах болохыг бичсэн байв. I үсэг нь Америкийн Айова (Iowa) мужид зориулагдсан бол Си Жиньпин 1985 онд эл мужид эрдэнэ шиш тариалж сурахаар очсон тухай бичжээ.

 

Комикс маягаар зурсан энэ номонд авлигатай тэмцэж байгаа Хятадын эдийн засгийн тухай, Си даргын залуучуудыг халамжилдаг талаар онцлон өгүүлсэн, хувийн зан чанарын талаар ч багагүй зүйл оруулсан байна. БНХАУ-ын дарга есдүгээр сарын 22-нд АНУ-д айлчлал хийх юм. Өмнөд Хятадын тэнгисийн газар нутгийн маргаантай арлууд, хүрээлэн буй орчны өөрчлөлт, хүний эрхийн талаарх хүндхэн асуудлуудаар хоёр лидер ярилцана.

 

Си Жиньпин Хятадыг 2013 оны гуравдугаар сараас удирдаж байна. БНХАУ-ын даргаас гадна тэрээр Хятадын коммунист намын даргын ажлыг хамт хашдаг билээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж