Монгол улсын Ерөнхий сайдын 2015 оны 124 дүгээр захирамжаар байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэг манай аймагт ажиллаа.
Архивын улсын үзлэгээр байгууллагын архивын үйл ажиллагаа, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа, архив, албан хэрэг хөтлөлтийн ажилд мэдээллийн технологи нэвтрүүлж байгаа байдал, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт зэргийг шалгаж , Өмнөговь аймгийн сумдын Засаг даргын Тамгын газар, агентлаг, төсвийн болон төрийн өмчит аж ахуй нэгж, байгууллагуудыг хамруулсан байна. Уг шалгалтаар манай аймаг 97,7 хувь буюу маш сайн дүнтэйгээр шалгагдлаа.
Эх сурвалж: “ӨГЛӨӨНИЙ СОНИН”