УДЭТ-ын жүжигчин Ц.Баясгалан есдүгээр сарын 24-25-ны өдрүүдэд “Би Эдит Пиаф байна", “Тэнгэрийн аялгуу” жүжгээ толилуулах гэж байна.
Ганц хүний жүжгээр дагнан, чадварлаг уран бүтээлүүд туурвиж буй жүжигчин бүсгүй ирэх аравдугаар сарын 1-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо моно жүжгийн Олон улсын наадмыг зохион байгуулахаар тун завгүй ажиллаж байгаа аж.
“Ялагчдын цувуу” олон улсын моно жүжгийн наадамд оролцохоор Герман, Латви, Молдав, Швейд, Украйн, Кыргызийн жүжигчид танилцуулгаа ирүүлээд байгаа гэнэ.
Б.ЭНХ