Улсын драмын эрдмийн театрт ирэх аравдугаар сард түүхэн жүжгийн өдрүүд болох гэж байна.
Түүхэн жүжгийн өдрүүдээр Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжиг, Д.Намдагийн "Оролмаа Эх" үндэсний түүхэн жүжиг, С.Жаргалсайханы "Тэмүүжин" хүүхдэд зориулсан түүхэн жүжиг, Б.Лхагвасүрэнгийн "Тамгагүй төр" эмгэнэлт түүхэн жүжгүүд тоглох юм.
Уг жүжгүүдийн тасалбарын есдүгээр сарын 23-наас худалдаалж эхлэх ажээ.
Т.АНУ