Японд сонин содон, осолтой газруудад сэлфи хийх гэж яваад бэртэж гэмтэх, амь насаа алдах тохиолдол нэмэгдсээр байгаа учир төмөр зам болон метроны буудлын ойр орчимд сэлфиний гар ашиглаж, селфидэхийг хориглосон шийдвэр гаргажээ.
Осол гэмтэлд өртөх шалтгаан нь тухайн хүний анхаарал сэлфи хийж байгаа гар утас руу төвлөрсөн байдагтай холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Түүнчлэн сэлфи хийж буй хүмүүс олон нийтийн газар зорчигчдын хэвийн урсгалд саад болох магадлалтай учир ийнхүү шийдвэрлэсэн аж.
Т.МӨНХ