Технологийн салбарт тэргүүлэгч Apple компани жолоочгүй автомашин бүтээх болсон тухай өмнө нь мэдээлж байсан билээ.
Харин тэд хэрэглэгчдийн хүлээж байснаас харьцангуй өмнө буюу ердөө 4-хөн жилийн дараа гэхэд буюу 2019 онд гаргаж магадгүй талаар сайтууд мэдээлжээ.
Учир нь тус компани автомашины төсөл дээр ажиллах орон тоог гурав дахин нэмэгдүүлж, нийтдээ 600 хүн ажиллахаар болжээ.
Мөн Калифорни мужийн Моторт тээврийн хэрэгслийн албаныхантай уулзаж жолоочгүй машины журам, зохицуулалтын талаар мэдээлэл солилцсон байна.
Т.МӨНХ