Өдгөө 59 настай ч гайхалтай сайхан, үзэсгэлэнтэй харагдах Ясмина Росси гэгч загвар өмсөгч олон бүсгүйчүүдэд үлгэр дуурайл болж байна. Тэрээр 30 насандаа загварын карьераа эхлүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл энэ салбартаа амжилттай ажиллаж байна. Түүгээр ч барахгүй өнгөрсөн жил хамгийн өндөр үнийн дүн бүхий сурталчилгааны гэрээг хийсэн гэнэ.
Ясмина Россиг харахад хэн ч 59 настай гэж хэлэхгүй. Үс нь бууралтаж, нүүрэнд нь үрчлээ суусан ч тэр бүхэн төгс сайхан биед нь зохицож харагддаг гэмээр. Ийм сайхнаар нь царай, биеэ авч яваа нууцаа хуваалцахдаа тэрбээр эрүүл зөв хоолны дэглэм, дасгал хөдөлгөөнтэй холбон ярьжээ.
Ясмина хоёр хүүхэдтэй бөгөөд хоёр ач, зээгийн хамт хамт амьдардаг аж. Мөн өөрийн сонирхлын дагуу загварын блог хөтөлдөг гэнэ.