Тэнэгэр говийн бахархал Тэнүүн хонгор

Хуучирсан мэдээ: 2015.09.22-нд нийтлэгдсэн

Тэнэгэр говийн бахархал Тэнүүн хонгор

Хэдхэн хоногийн зайтай улс, бүсийн наадамд түрүүлж, түмэн эхээ дуудуулсан тэнэгэр говийн бахархал Тэнүүн хонгор үрээг уншигч танаа танилцуулъя. Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Дэмчигцоодолын Эрдэнэбулганы хонгор үрээ хадам аав Цэрэнгийн Мөнхбаярынх нь унаган адуу. Тэрээр хүргэндээ бэлгэнд өгсөн аж.

УДАМ, УГШИЛ:
Эцэг: Дундговь аймгийн баяр наадамд хоёр айрагдсан зээрд азарганы төл буурал азарга. Буурал азарга орон нутгийн чанартай багахан наадамд хэд хэдэн удаа түрүүлж, айрагдаж байсан хурдан хүлэг.
Эх: Дундговь аймгийн Өндөршил сумын унаган Саран тамгатай хонгор гүү.

АМЖИЛТЫН ТОВЧООН:

2014 онд даага:
– Дэрэн суманд болсон уралдаанд /120-иод даага уралдсан/ түрүү
– Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын 90 жилийн ойд айргийн дөрөв
– Дэд сайд асан Тувааны зохион байгуулсан наадамд айргийн тав

2015 онд шүдлэн:
– Дорноговь аймгийн төвийн бүсийн уралдаанд айргийн гурав
– Сүхбаатар аймгийн “Жавхлант шаргын хурд” уралдаанд түрүү
– АХ-ын 94 жилийн ой, үндэсний их баяр наадамд түрүү
– “Говьшанхын хурд-2015” говийн бүсийн уралдаанд түрүү
– ММСУХ-ны 20 жилийн ойд айргийн гурав
– Хаврын уралдаануудад хурдан байсан хонгор үрээгээ авч улсын наадмыг зорихдоо Д.Эрдэнэбулган “төрийн наадамд түрүүлвэл Тэнүүн хонгор хэмээн нэрлэнэ” хэмээн шийдсэн бөгөөд түүндээ хүрч хурдан хонгороо Тэнүүн хэмээн нэрийдэх болжээ.

А.Энхжил

Эх сурвалж: www.todmagnai.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж