Гүүгл юу танилцуулах вэ?

Хуучирсан мэдээ: 2015.09.21-нд нийтлэгдсэн

Гүүгл юу танилцуулах вэ?

Интернэтийн гигант Гүүгл компани энэ сарын 29-нд Сан Франциско хотноо шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ танилцуулах тухайгаа урилгаа илгээлээ. Уг урилгандаа шинэчилэн гаргасан логогоо ашигласан байна.

Тус компани энэхүү арга хэмжээнийхээ үеэр LG болон Huawei компанид үйлдвэрлэсэн Nexus ухаалаг гар утасныхаа шинэ загварыг танилцуулна гэсэн мэдээлэл цацагдаад байна. Мөн Chromecast-ын хоёр дахь үеийг ч танилцуулна мэдэх юм.

LG-д үйлдвэрлэсэн Nexus ухаалаг гар утасны шинэ загварууд нь Android 6.0 буюу Marshmallow гэх шинэ үйлдлийн системтэй байж магадгүй байна.

Харин Huawei Nexus нь 5.7 инчийн QHD дэлгэцтэй, металл их биетэй, Snapdragon 820 SoC профессортой байна гэсэн цуурхал ч таржээ.

Юутай ч https://www.youtube.com/google сувгаар уг арга хэмжээг шууд хүлээн авч үзэх боломжтой тул хүлээх л үлдлээ.

Т.МӨНХ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж