Гишүүдийн цалинг 25 хувиар хасах уу?

Хуучирсан мэдээ: 2015.09.21-нд нийтлэгдсэн

Гишүүдийн цалинг 25 хувиар хасах уу?

Эдийн засгийн өсөлт саарч, төсөвт 700 гаруй тэрбум төгрөгийн цоорхой үүссэн тул Засгийн газрын төвшинд төрийн өндөр дээд албан тушаалтнуудын цалинг 25 хүртэл хувиар бууруулах асуудал яригдаж эхэлжээ. Энэ асуудал ирэх оны төсвийн төслийг боловсруулах хүрээнд хөндөгдөж байгаа бололтой.

УИХ-ын намрын чуулган ирэх аравдугаар сарын 1-нд эхэлнэ. УИХ-ын намрын чуулганы хэлэлцэх асуудлын эхэнд 2016 оны төсвийн төсөл багтсан. Энэ үеэр гишүүд цалингаа 25 хүртэл хувиар бууруулахыг дэмжиж, ирэх оны төсвийг баталбал ядаж л цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолны мөнгөний тодорхой хэсэг гараад л ирнэ. Яаж шийдэхийг харах л болж байна даа.

Г.ХОРОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж