E.coli халдварын эх үүсвэрийг тогтоожээ

Хуучирсан мэдээ: 2011.06.11-нд нийтлэгдсэн

E.coli халдварын эх үүсвэрийг тогтоожээ

Герман улсаас гаралтай гэдэсний халдварт E.coli өвчний дэгдэлтийн гол эх үүсвэр нь өмнө таамаглаж байсны дагуу Германд тарьсан буурцгийн соёолж мөн болохыг баталсан тухай шинэ мэдээлэл гарчээ. Судалгаа, шинжилгээний ажилчид өдгөө 30 хүний амийг авч одоод буй гэдэсний халдварт өвчний эх үүсвэрийг эхлээд өргөст хэмх байж болзошгүй гэх таамаглал дэвшүүлж байсан ч эцэстээ буурцгийн соёолж байж болох талаар мэдээлж байсан юм.

Германы талаас буурцгийн соёолжийг өвчний халдвар тараагч мөн гэдгийг баталсан тул оросууд Европын холбооны улсуудын хүнсний ногоонд тогтоогоод байсан хоригоо цуцлахаар болжээ. Халдварын эх үүсвэрийг тогтоохоор ажиллаж байсан мэргэжилтнүүд эхлээд Испанийн өргөст хэмхийг E.coli-ийн эх үүсвэр байж болзошгүй хэмээн ташаа мэдээлснээс Европын холбооны хүнсний ногооны аж ахуй эрхлэгчид гэнэтийн хямралтай нүүр тулж, энэ хүрээнд ОХУ Европын улсуудаас хүнсний ногоо импортлохыг хориглосон нь ногооны фермерүүдэд нүүрлээд байсан хямралыг улам хурцатгасан юм.

Буурцгийн соёолжийг халдварын баттай эх үүсвэр болохыг тодорхойлсны дараа иргэдийг өргөст хэмх, улаан лооль, ногоон сонгино зэрэг хүнсний ногоог хэрэглэхийг хориглосон хоригийг цуцлахаар болсон байна.

Одоогийн байдлаар E.coli-ийн халдвараар 3000 орчим хүн өвчлөөд байгаа ч халдвар авагчдын тоо мэдэгдэхүйц буурч байна.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж