Үргэлжийн цог золбоо, урам зоригоор дүүрэн алхах залуусыг дэмжигч залуусын анхны брэнд d20 9 жилийн төрсөн өдрийнхөө хүрээнд залуусын хамгийн орох дуртай сайт болох Facebook-ээр “Бид дуулья” уралдаан амжилттай зохион байгуулж ялагчидад 1сая төгрөгийн шагнал гардуулж байсан нь саяхан. Харин энэ удаад тэд Зуны зугаатай өдрүүд ирсэнтэй холбогдуулан Хос залуусын дунд “I’m Yours” нэртэй фото зургийн уралдааныг 5-р сарын 23-аас 6-р сарын 9-ны хооронд явуулсан. Энэхүү тэмцээнд маш олон сайхан хосууд өөрсдийн хамгийн нандин дурсамжаар дүүрэн зургаа илгээж өрсөлдсөн юм. Тэмцээнд нийт 69 хос 147 фото зургаа илгээснээс өнгөрөгч баасан гаригт like-аараа тэргүүлэгч хос мааны Скайтелийн d20-ийн нэрэмжит шагналаа гардан авлаа. Уралдаан маш өрсөлдөөнтэй явагдсан ба тэр дундаас хамгийн их хүнд таалагдсан хос болох Тэмүүжин, Э. Учралсайхан 572 Like-аар 1-р байранд орсон байна .
2011- 06 -09-ны 18:00 минутын байдлаар
1-рт Г. Тэмүүжин, Э. Учралсайхан 572 Like
2-рт Б. Дөлгөөн, Э. Мөнхтамир 472 Like
3-рт Оюунбилэгтийн эмээ, өвөө 468 Like
4-рт Т. Ариунбат 321 Like
5-рт С. Цолмонбаатар, М. Мишээл 310 Like-тай ялагчид боллоо.
Мөн уралдаанд өөрсдийн зургаа илгээсэн ч түрүүлж чадаагүй шилдэг зурагнуудийг үзэж сонирхохыг хүсвэл та бүхэн www.facebook.com/d20page -ээс сонирхоорой.