ОХУ Беларусьт агаарын бааз барина

Хуучирсан мэдээ: 2015.09.20-нд нийтлэгдсэн

ОХУ Беларусьт агаарын бааз барина

 

ОХУ хөрш Беларусьт агаарын цэргийн бааз барихаар төлөвлөж байна. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэхдээ агаарын цэргийн бааз барих засгийн газрын гэрээнд гарын үсэг зурж, хоёр талын батлан хамгаалах, гадаад хэргийн албаныхны яриа хэлцлийг эхлүүлэхийг тушаасан хэмээжээ. Энэ төлөвлөгөөнд том саад бэрхшээл тулгарахгүй гэж харж байна. Беларусьт агаарын бааз барих тухай талууд аль эрт 2009 онд хэлэлцэж ярьсан байжээ. ОХУ нь Беларусьт ЗХУ-ын үеэс хойш анх удаа бүрэн хэмжээний агаарын баазыг тус улсад байгуулах гэж буйгаар онцлог юм.

 

Украин болон Сири дэх ОХУ-ын цэргийн оролцоонд Барууныхан санаа зовниж буй энэ үед Беларуст агаарын бааз барих тухай мэдээлэл анхаарал татаж байна. Үүний зэрэгцээ Сирийн Тартус дахь тэнгисийн цэргийн бааз сүүлийн үед олон улсын анхааралд ороод буй юм. ОХУ-ын зүгээс бүс нутаг дахь нөлөөгөө нэмэгдүүлэхийн тулд тус бааз дахь цэргийн тоогоо нэмэгдүүлсэн хэмээн ажиглагчид дүгнэжээ.

 

ОХУ нь Киргизстан, Армени зэрэг хуучин Зөвлөлтийн үеийн орнуудад мөн цэргийн баазтай юм. Эдгээр орнууд Беларусьтай ижил Евроазийн эдийн засгийн холбооны гишүүд юм.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Reuters

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж