Хорват улс хилийн долоон бүсээ хаалаа

Хуучирсан мэдээ: 2015.09.19-нд нийтлэгдсэн

Хорват улс хилийн долоон бүсээ хаалаа

Унгар, Герман улсад нэвтэрч чадахгүй байгаа олон мянган цагаачид Хорват улсад ирж, эмх замбараагүй байдал үүсгэж байна. Унгарын эрх баригчид хилээ хааснаас болж хоёрхон хоногийн дотор Хорват улсад 11 мянган дүрвэгч хүрэлцэн иржээ. Дүрвэгсэд зөвшөөрөлгүй хил нэвтрэхээс гадна хилийн хамгаалагчидтай зөрчилдөх болсон тухай тус улсын Ерөнхий сайд Зоран Миловик мэдэгдсэн тухай BBC агентлаг мэдээлжээ.


 

Дүрвэгсдийн асуудлаас болж Хорват улс тодорхойгүй хугацаагаар хилийн долоон гарцаа хаахаас гадна зэвсэгтэй цагдаа нарыг байршуулж эхэлсэн байна. Унгарт нэвтэрч чадаагүй дүрвэгсэд өчигдөр Хорватын хил дээр хоноглосон хэмээн НҮБ-аас мэдээллээ.

 

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн “Дүрвэгсдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэхээ мэдэхгүй байна. Унгарын хилийн хамгаалагчдын үйлдэл намайг цочирдуулсан. Хорват улс дүрвэгсдийн эсрэг хүч хэрэглэхгүй байхыг сануулж байна” гэж мэдэгджээ.

 

Хорват улс 10 мянган дүрвэгч хүлээн авахаа мэдэгдсэн ч одоогоор 1500 орчим дүрвэгчид орогнол олгосон байна.

 

Т.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж