
Теннессий мужийн нийслэл Нэшвил хотод 2011 оны “CMT” кантри хөгжмийн
шагнал гардуулах ёслол саяхан болж өндөрлөсөн. Уг арга хэмжээний үеэр
Тейлор Свифт тэргүүтэй кантри стилийн дуучид, хамтлагууд ар араасаа
шилдгүүдээр тодорч, азтай, одтой байсан ч, зарим нэгнийх нь хувьд жаахан
бүтэлгүй өдөр байсан бололтой.
Тэдгээр бага зэрэг азгүйтсэн
хүмүүсийн нэг бол Шинай Твэйн юм. Канадын поп дуучин Шинай “CMT”
хөгжмийн наадмын тайзны тэг голд бүдэрч унах үед түүний нүүрэнд
сандарсан, ичсэн байдал зэрэг тодорч, арга хэмжээ дууссаны дараа ч
шокноосоо бүрэн гарч чадахгүй байжээ. Гэхдээ аль хэдийн чадалтай
хоолойны цараараа олны хайрыг татсан дуучин бүсгүйг фэнүүд нь тэгтлээ
шоолохгүй биз ээ. Тайзан дээр амьдардаг хүмүүс унах, бүдрэх
тохиолдлуудыг алийг нь тэр гэх вэ…
Б.Энх