
Монгол иргэний агаарын тээврийн компанийн Улаанбаатар-Берлиний чиглэлийн маргааш өглөөний 08:20 цагийн нислэг хойшлогдож магадгүй байгаа аж. Учир нь сөнөсөн галт уулны нөлөөгөөр үүссэн томоохон үүлний нүүдэл явж байгаа нөхцөл байдлаас шалтгаалан европын хэд хэдэн орнууд тодорхой хугацаагаар нисэх буудлуудаа хаагаад байна. Манай улсын агаарын тээврийн МИАТ компаниас маргаашийн нислэгийг хойшлуулах талаар албан ёсны мэдээлэл хараахан гарч амжаагүй байгаа ч өнөөдрийн 15:00 цаг гэхэд нислэгийн хуваарилалтад өөрчлөлт оруулах эсэх нь шийдэгдэх юм байна.
Д.Долгор