Наполеон хааны 200 орчим цэргийн булш олдлоо

Хуучирсан мэдээ: 2015.09.18-нд нийтлэгдсэн

Наполеон хааны 200 орчим цэргийн булш олдлоо

 

Германы Франкфурт хотын барилгын ажил явагдаж байсан талбайгаас Францын аугаа удирдагч хэмээгддэг Наполеон Бонапартийн удирдлаган дор байлдаж явсан францын 200 орчим цэргийн булш олджээ.

 

Франкфурт хотын хот төлөвлөлтийн асуудал эрхлэх мэргэжилтний мэдээлж байгаагаар, дээрх булшнууд хотын Роедехем гэх дүүргийн нутгаас олдсон байна. Булшнууд 1813 оны үед хамаарах бөгөөд Орос руу дайралт хийгээд буцах замдаа нас барсан Наполеоны их армийн дайчдын булш байх магадлалтай аж.

 

Франкфурт хотын ойролцоох бүс нутагт 1813 оны аравдугаар сард дайн болж, ойролцоогоор 15 мянган цэрэг нас барсан гэсэн тооцоо бий. Түүх судлаачдын үзэж байгаагаар эдгээр булшнуудыг хааш яаш эгнүүлэн тавьж, авс ч хийгээгүй байгаа нь “нэлээд яарч оршуулсан” гэдгийн баталгаа гэнэ.

 

 

 

 

 

 

Б.ДАВАА

 

Эх сурвалж: www.mminfo.mn

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж