Шинжээчдээс асуулт асуув

Хуучирсан мэдээ: 2015.09.18-нд нийтлэгдсэн

Шинжээчдээс асуулт асуув

“Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа албан тушаалаа урвуулан ашиглаж 3.6 тэрбум төгрөгийн хохирлыг “Багануур” хувьцаат компаниуд учруулсан гэх Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх нарын хүмүүсийг шүүх хурал дөрөвдөх өдрөө үргэжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар өмгөөлөгчид шинжээчдээс тайлбар авч байна.

Шинжээч н.Цацралаас  Л.Гансүхийн өмгөөлөгч “Жингийн зөрүүний талаар асууя. Хорогдлыг гэрээнд тохиролцоогүй байхад яагаад “Эм Жи Эс Би” ХХК-иар төлүүлэх дүгнэлт гаргасан юм бэ. Энэ чинь шүүгдэгч нарыг буруутгагдаад байгаа гурван тэрбум төгрөгийн нэг тэрбум 73 сая төгрөгийн асуудалд хариулт авах”-ыг хүссэн бөгөөд шинжээчийн зүгээс “Анхан шатны баримтаа  үндэслэж л гаргасан” гэв.

Мөн  “Эм Жи Эс Би Ди” компани үнийн зөрүүндээ “Багануур” ХК-д тэрбум 739 сая төгрөг төлөх ёстой гэсэн байсан. Энэ дүгнэлтийг ямар баримтанд тулгуурлааж гаргасан юм бэ” хэмээн Ц.Баасандорж өмгөөлөгчийг асуухад шинжээч “Энэ компани ТУЗ-ийн тогтоолд зааснаар 39 мянган төгрөгөөр бус 27500 төгрөгөөр худалдан авах гэрээ байгуулсан байсан.  Тиймээс ТУЗ-ийн тогтоолоор төлөх ёстой гэж дүгнэлт гаргасан” гэлээ. Үүний дараа өмгөөлөгч н.Цэндсүрэн, Б.Цэрэнжээ нар асуулт тавьсан юм

Шүүх хурал үргэлжилж байна

Г.ТУУЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж