Олон улсын хөлбөмбөгийн холбоо буюу ФИФА-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Жероме Валькийг ажлаас нь түдгэлзүүлэн шалгаж байна. Жероме Валькийг хэд хэдэн хэрэгт сэжиглэн шалгаж байгаа аж. Одоогоор түүнийг яг ямар хэрэгт буруутгасныг зарлаагүй байна.
Өмнөх өдөр нь ФИФА-гийн 2014 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тасалбарыг гурав дахин өндөр үнээр хар зах дээр дамлан худалдсан гэх хэрэг шуугиан тарьсан юм. Маркетингийн дарга Бенни Алон Жероме Валькийг тасалбарын гэрээнээс хувьдаа ашиг хүртсэн хэрэгт буруутгажээ.
Жероме Вальке нь ФИФА-гийн экс ерөнхийлөгч Сепп Блаттерын дор найман жил ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан юм.
Ийнхүү ФИФА-гийн удирдлагуудыг тойрсон авлигын дуулиан үргэлжилсээр байгаа аж. АНУ-ын хууль, шүүхийн байгууллагын албаны хүмүүс ФИФА-гийн одоогийн болон урьд нь ажиллаж байсан хоёр дэд ерөнхийлөгч болон өөр таван хүнийг авлигаас гадна бусад хэрэгт холбогдуулан яллаад буй.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Associated Press