Жүжигчин Николас Кейжийн хүү зодуулжээ

Хуучирсан мэдээ: 2011.06.10-нд нийтлэгдсэн

Жүжигчин Николас Кейжийн хүү зодуулжээ

Холливуудын жүжигчин Николас Кейжийн хүү 20 настай Вестон хувийн дасгалжуулагчтайгаа муудалцан, гар зөрүүлж, толгойдоо хүнд гэмтэл авсан гэнэ.

Николас Кейжийг очиход Вестоныг түргэн тусламжийн машинд носилкоор оруулсан ажээ. Хүүгийнхээ царайг танихын аргагүй болсныг харж цочирдсон Николас Кейж түргэн тусламжийн тэргэнд сууж эмнэлэг рүү явсан байна. Гэрчүүдийн ярьж буйгаар хүнд метал рок дуучин Вестоныг дасгалжуулагч нь хоолны цэснээс захиалах ёсгүй хоол захиалсан гэж уурласан аж. Харин Вестон хариуг нь өгөх нь гэж оролдсон нь талаар болж, нударганы амт үзжээ. 

Вестон хувийн дасгалжуулагчийнхаа эсрэг гомдол гаргасан тул цагдаа нар хэргийг шалгаж байгаа юм байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж