Сири цэргийн тусламж авах уу?

Хуучирсан мэдээ: 2015.09.18-нд нийтлэгдсэн

Сири цэргийн тусламж авах уу?

 

Сирийн гадаад хэргийн сайд Валид аль-Моуалем шаардлагатай бол ОХУ-аас цэрэг илгээх тусламж хүснэ хэмээн мэдэгдлээ. Гэхдээ тэрээр одоогоор Сирийн тулаанд Оросын цэргүүд оролцоогүй гэдгийг онцолжээ.

 

Валид Моуалем “Сирийн арми дангаар террористуудын эсрэг тэмцэж хүч хүрэхгүй болсон. Гэвч зэр зэвсэг нийлүүлж, цэргүүдийг дадлагажуулах зэргээр ОХУ-ын дэмжлэг хязгаарлагдаж байна” гэж мэдэгдсэн аж.

 

Өмнө нь Сирийн засгийн газрын арми ОХУ-аас авсан цэргийн шинэ зэвсэг техникээр тулалдах болсныг АНУ-ын албаныхан мэдэгдсэн юм. Барууныхны зүгээс Сирийн засгийн газрын армийг зэр зэвсгээр хангаж байгаад ОХУ-ыг шүүмжлэн буруутгаж байна. Сирид дөрвөн жил үргэлжилсэн иргэний дайнд ОХУ-ын дэмжлэг байгаагүй бол ерөнхийлөгч Башар аль-Ассад хэдийнэ унах байсныг Барууны ажиглагчид дүгнэжээ.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Reuters

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж