Харсан хүмүүс таньж ядаад бие биенээсээ ингэж асуух юм билээ. Уг нь ч Төрийн соёрхолт Д.Болд мөн нь мөн байна л даа. Хаа ч, хэзээ ч, чөлөөт залуу стилиэ гаргаадаггүй эрхэм өөртөө чамин савхин өмд, гэргийнхээ өвдөг хавьцаа савхин нөхөөстэй өмдөөр ижилсжээ. Эхнэр нь Алдарт эхийн болзол хангасан ч 18-т шиг л харагдах аж. Одооны хүүхдүүд овортой болсондоо ч юмуу, 70, 80-аад оныхон түргэн хоолны дайрлагаас хол байсандаа ч юмуу толиотой “хөгшрөх” нь нүдэн дээр илэрхий харагдана гээч. Ямартай ч урд хожид байгаагүй ганган, залуухан Төрийн соёрхолт маань имижээ алдах хаа ч байсан юм гэдгээ залуу үедээ үлгэрлэв. Бүгд Д.Болд шиг болохыг мөрөөддөг ч санаа байвч сачий хүрэхгүй гэдэг л болж байх шиг.
Эх сурвалж: www.grandnews.mn