МАН-ын залуус машинаа шатаасан уу?

Хуучирсан мэдээ: 2015.09.18-нд нийтлэгдсэн

МАН-ын залуус машинаа шатаасан уу?

Говь-Алтай аймагт НАМЗХ-ны мянган залуусын чуулга уулзалт өнгөрсөн амралтын өдрүүдэд болжээ. Энэхүү чуулга уулзалт гурван өдөр үргэлжилсэн бөгөөд тус чуулга уулзалтад оролцсон НАМЗХ-ын залуус согтууруулах ундаа хэрэглэж, хоорондоо маргалдан зодолдож, улмаар машинаа шатаасан гэх мэдээлэл цацагдаад байгаа юм. МАН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас тодруулахад “Манай намын залуус Говь-Алтай аймагт чуулаагүй. Одоогоор Архангай, Өвөрхангай, Булган аймагт Хангайн бүсийн эмэгтэйчүүдийн чуулган зохиогдож байгаа. Манай намын залуустай холбоогүй асуудал" хэмээн үгүйсгэв.

О.САР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж