Л.Гансүхийн гэрчүүд юу гэв

Хуучирсан мэдээ: 2015.09.18-нд нийтлэгдсэн

Л.Гансүхийн гэрчүүд юу гэв

Л.Гансүхийг шүүх хурал олны анхаарлын төвд байна. Шүүх хурлыг Eagle, TV9 гэсэн хоёр телевизээр шууд дамжуулан хүргэж байгаа бөгөөд түүнд холбогдох шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэжилнэ. “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ албан тушаалаа урвуулан ашиглаж улсад 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдуулан түүнийг шүүж байгаа шүүх хуралд экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон “Багануур” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал М.Отгонбаяр, Үндэсний аудтитын газрын байцаагчаар ажиллаж байсан Ш.Ичинхороо гэх сонирхолтой гэрчүүд мэдүүлэг өглөө.

Тэд чухам ямар тайлбар, ямар мэдүүлэг өгөх нь хэвлэлийнхний болоод олон нийтийн анхаарлыг татаж байв.

“Багануур” компанийн гүйцэтгэх захирал М.Отгонбаяр тус компани учирсан гэх 3.6 тэрбум хохирлыг талаар мэдэхгүй гэдгээ хэлэв. Тэрбээр, ингэж танилцуулсан, хохирогчоор оролц гэсэн гэх хөндлөнгийн байр сууринаас мэдүүлгээ өгсөн юм. М.Отгонбаяр хэлэхдээ “Багануур компани алдагдалд орсон гэсэн. Би сайн мэдэхгүй байна. АТГ манай байгууллагыг хохирогчоор тогтоосон. Учирсан хохирлыг шинжээчид тогтоосон. Манайх АТГ-д гомдол гаргаагүй. Компани гэрээнийхээ дагуу төлбөр тооцоогоо бүрэн барагдуулсан ” гэсэн бол экс Ерөнхий сайд шүүх хурлын танхимд мэдүүлэг өгөхдөө “Нүүрс” хөтөлбөр болон Л.Гансүхтэй холбоотой хэргийн талаар мэдүүлэг өгөхдөө тэрбээр “Нүүрс хөтөлбөр бол Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн хөтөлбөр. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүргийг нь Л.Гансүх хүлээсэн болохоос гарын үсэг зурах эрхгүй байсан. Хэрэв “Нүүрс” хөтөлбөрийг буруутгамаар байгаа бол Л.Гансүхийг биш намайг буруутга.”Нүүрс” хөтөлбөрийг эхлүүлэх хамгийн гол асуудал нь ард иргэдийн хүсэлт байсан юм. Уг нь энэ ажлыг нийслэл хийх ёстой байсан. Би нийслэлээс ч, дүүргээс ч энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг гуйсан боловч хүлээж аваагүй. Тйимээс би энэ ажлыг зөвлөх Л.Гансүхээр удирдуулан эхлүүлсэн.” гэсэн тайлбар хийлээ.

Харин Үндэсний аудитын газрын даргаар ажиллаж байхдаа “Багануур” компани 3.6 тэрбум төгрөгийн хохирол хүлээсэн гэх дүгнэлт гаргасан Ш.Ичинхорлоо “MGLSBD компани болон Багануур ХК-ийн хооронд байгуулсан худалдан авах гэрээн дээр худалдан авах явцад гарсан барааны хорогдол,жингийн зөрүүний талаар тусгаагүй. Гэрээнд нэг талын эрх ашгийг хамгаалсан заалт тусгаж өгсөн. Би тайландаа MGLSBD компанийн талаар бичсэн болохоос Л.Гансүх гэсэн нэр нэгч дурдаагүй” гэсэн юм.

Өчигдрийн шүүх хурлын үеэр шүүгдэгчдийн өмгөөлөгчид шүүгч Х.Идэрээс, мөн улсын яллагчдаар ажиллаж байгаа прокуроруудаас бас шинжээчдээс татгалзах хүсэлтийг тавьсан боловч шүүх хурлын бүрэлдэхүүн хүлээж аваагүй юм.

О.САР

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж