Д.Батхуяг АТГ-т шалгуулсан хэвээр байна гэв

Хуучирсан мэдээ: 2011.06.10-нд нийтлэгдсэн

Д.Батхуяг АТГ-т шалгуулсан хэвээр байна гэв

Урт нэртэй хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор нэр бүхий гишүүдээс тавьсан асуулгын хариу чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжилж байна. Энэ хуультай холбогдуулж УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг асуулт тавьсан юм. Тэрбээр урт нэртэй хууль батлагдсан өдрөөс хойшхи  хугацаанд 200 гаруй лиценз шинээр олгогдсон талаар мэдээлэл цацагдаад байхад, яагаад нэг ч лиценз олгоогүй гэж яриад байгаад Ашигт малтмалын газрын даргыг тайлбар өгөхийг хүсэв. Тус газрын дарга Д.Батхуяг “Хууль батлагдсанаас хойшхи өнөөдрийг хүртэлх хугацаанд нэг ч лиценз олгоогүй. Ийм асуудлаас болж би Авлигатай тэмцэх газарт шалгагдсан хэвээр байна. Хуулиараа ч лиценз олгох боломжгүй. Урт нэртэй хуулийн хүрээнд хилийн заагийг тогтоох шаардлагатай. Хилийн заагийг тогтоогоогүй байхад яаж лиценз олгох юм бэ” гэсэн омогтой хариу барьсан юм.

Асуулт тавьсан гишүүн мөчөөгөө өгсөнгүй “Хуралдаан даргалагч аа, энэ хүн чинь худлаа яриад байна шүү дээ” гэв.

Чуулганыг  удирдаж буй УИХ-ын дэд дарга Н.Энхболд “Худал үнэн ярьж байгааг нь би яаж мэдэх юм бэ. Шүүдэг хүн нь ч би биш” гээд гишүүдийг дэгээ барихыг санууллаа.

 Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж