&#34Raspberry Pi&#34-гийн лабораторийг байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2015.09.17-нд нийтлэгдсэн

&#34Raspberry Pi&#34-гийн лабораторийг байгуулжээ

Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Эрчим хүчний сургууль шинэ техник тоног төхөөрөмж сургалтандаа нэвтрүүллээ.  "Raspberry Pi" буюу жижгэрүүлсэн компьютерийн лабораторийг байгуулж, ахлах ангийн оюутнууддаа сурсан мэдсэнээ туршиж, улмаар техникийн шинэ шийдлүүдийг бүтээгдэхүүн болгож үйлдвэрлэх боломж бүрдүүлсэн байна.

Энэхүү жижгэрүүлсэн компьютер нь харахад хэмжээ жижиг ч хүчин чадлын хувьд зөөврийн комьютерээс дутахгүй. Линекс үйлдлийн системтэй, интернет орчинд ажиллах, программ зохиох гээд бүхий л тохиргоо байна. Хамгийн чухал нь цахилгаан, электроникийн чиглэлээр суралцдаг оюутнуудад өөрсдийн бодож сэтгэсэн техник шийдлүүдийг бодит бүтээл болгоход тохиромжтой ажээ. Зөөврийн компьютеруудтай харьцуулахад хэмжээ жижиг учраас бусад зургийн аппарат, гар утас гэх мэт хэрэгсэлүүдтэй нэгтгэж ажиллахад хялбар гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж