“iPhone”-ийн шинэ загварууд өмнөхөөсөө илүү зарагдана

Хуучирсан мэдээ: 2015.09.17-нд нийтлэгдсэн

“iPhone”-ийн шинэ загварууд өмнөхөөсөө илүү зарагдана

“iPhone”-ийн шинэ загварууд өмнөхөөсөө илүү зарагдана

Технологийн салбарт тэргүүлэгчдийн нэг "Apple” корпораци БНХАУ-ын эрэлт өссөнөөр “iPhone” ухаалаг гар утасныхаа шинэхэн танилцуулсан загварын борлуулалтыг өмнөх оны дээд амжилтыг давна гэж тооцоолж байна. “Apple” компани даваа гаригт хийсэн мэдэгдэлдээ ““iPhone 6s” болон "iPhone 6s Plus” загварын урьдчилсан захиалга маш өндөр байна. Иймд 2014 онд танилцуулсан “iPhone 6”, "iPhone 6 Plus”-ийн нээлтийн долоо хоногийн борлуулалтыг давах төлөвтэй байна" гэсэн байна. Өнгөрсөн долоо хоногт Сан Францискод болсон арга хэмжээний үеэр танилцуулсан шинэхэн бүтээгдэхүүн есдүгээр сарын 25-наас хэрэглэгчдийн гар дээр очих юм. “Piper Jaffray Cos” байгууллагын тооцооллоор нээлтийн долоо хоногт нийт 13 сая ширхэг “iPhone 6s”, “iPhone 6s Plus” загвар борлогдох төлөвтэй байгаагаас хоёр сая орчмыг нь БНХАУ-ын худалдан авагчид бүрдүүлэх бололтой. “iPhone”-ийн эрэлтийг өндөр хадгалах нь “Apple”-ийн гол зорилтуудын нэг болоод байгаа юм. Учир нь өнгөрсөн улирлуудад л гэхэд тус компанийн нийт орлогын 60 гаруй хувийг “iPhone”-ийн борлуулалт бүрдүүлжээ. Шинэхэн “iPhone”-ийг АНУ, БНХАУ-аас гадна Австрали, Канад, Франц, Герман, Япон, Шинэ Зеланд, Пуэрто Рико, Сингапур, Их Британид нэгэн зэрэг худалдаалж эхлэх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж