Английн хунтайж Харриг улайлгасан нь

Хуучирсан мэдээ: 2011.06.10-нд нийтлэгдсэн

Английн хунтайж Харриг улайлгасан нь

Английн хатан хааны гэр бүлийн сахилгагүй хүү хунтайж Харриг “Үндэслэгчийн  өдөр”-ийн хүндэтгэлийн парадад оролцох үеэр нэгэн ахмад дайчин түүнээс “Ингэхэд хүү минь хэзээ гэрлэх гэж байна” гэж асууж нүүрийг нь улайлгасан гэнэ.  Гэрлэх төлөвлөгөөг нь илчлэх шахсан ахмад дайчны гэнэтийн асуултыг хунтайж булзааруулан найз бүсгүй рүүгээ харж, “Гэрлэх болоогүй ээ, хэн танд ингэж асуу гэж хэлээ вэ ?” гэжээ. Хунтайж Харри Чэлси Дэви гэгч оюутан охинтой таван жилийн өмнөөс үерхэж эхэлсэн боловч сүй тавих талаар ганц ч үг цухуйлгаагүй яваа юм.  “Үндэслэгчийн өдөр”-ийн хүндэтгэлийн парад Хатан хааны нэрэмжит эмнэлгийг үндэслэн байгуулсан хунтайж Чарльзын төрсөн өдөр буюу тавдугаар сарын 29-нд жил бүр зохиогддог байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж