Английн багуудаас “Челси” л хожлоо

Хуучирсан мэдээ: 2015.09.17-нд нийтлэгдсэн

Английн багуудаас “Челси” л хожлоо

Аваргуудын лигийн хэсгийн шатны эхний тоглолтууд болж өнгөрлөө. Өнгөрсөн шөнө G  хэсгийн хоёр тоглолт болсон. Хэсгийг тэргүүлж байгаа Английн аварга “Челси” клуб талбайдаа Израйлийн “Маккаби Тель-Авив” клубыг хүлээж авч, 4:0-ээр хожиж, уураа гаргалаа.


Тоглолтын 15 дахь минутад Виллиан гоолдож, тооны харьцааг нээсэн бол 45 дахь минутад Оскар торгуулийн цохилтоор нэгийг нэмжээ. Улмаар 58 дахь минутад Диего Коста гоолдож, Фабрегас 78 дахь минутад гүйцээжээ.

Нөгөө талд “Динамо Киев” талбай дээрээ Португалын “Порту” клубыг хүлээж авч, 2:2-оор тэнцлээ. Тоглолтын 20 дахь минутад эздээс Гусев гоолдож, тооны харьцааг нээсэн бол зочдоос 23 дахь минутад Абубакар хариуг нь барьсан. Улмаар 81 дэх минутад дахин нэгийг оруулж, “Порту” тэргүүллийг гартаа авсан ч 89 дэх минутад Буяльский тэнцүүлж дөнгөсөн байна.

Ийнхүү эхний тойрогт Английн дөрвөн багаас ганцхан “Челси” л муухан багийг илүүрхэж хожлоо. Харин Манчестерийн хоёр баг болоод “Арсенал” тийм ч хүчтэй өрсөлдөгчтэй таараагүй ч хожиж чадсангүй. Ингэснээр Английн багууд Европын хэмжээнд багагүй шүүмжлэлд өртөж байна.

Н.Пунцагболд

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж