Монголын Мэргэжлийн Спорт Автомашины холбооноос зохион байгуулдаг цуврал тэмцээний энэ жилийн сүүлийн тэмцээн буюу “Mongolian Drift Series Championship 2015” Дрифтийн улсын аварга шалгаруулах тэмцээн 2015 оны 9 дүгээр сарын 19-нд Скай резорт цанын баазын төв талбайд зохион байгуулагдах гэнэ.
Энэ удаагийн тэмцээнд дрифтийн мэргэжлийн түвшний тамирчид болон сонирхогчдын тэмцээнээс гарч ирсэн тамирчид олон улсын дүрмээр урд өмнө засагдаж байгаагүй хамгийн том замаар өрсөлдөх бөгөөд түрүүлсэн тамирчин Супер шагнал спорт загварын автомашины эзэн болохоос гадна ивээн тэтгэгч байгууллагуудын шагналын эзэн болно.
Мөн энэ тэмцээнээс олсон бүх орлогыг төрөлхийн сонсголгүй А.Мандуул хэмээх 3 настай бяцхан хүүд сонсгол суулгах мэс заслын эмчилгээний төлбөрт хандивлаж байгаа гэнэ. Нийгэмдээ сайн үйлс хийж байгаа дрифтийн залуусыг дэмжигч болон дрифтийн спорт сонирхогч, автомашины хорхойтон та бүхнийг 09 сарын 19-ний өдөр 10.00 цагаас хүрэлцэн ирж дрифтийн тамирчдын ур чавдар, уран үзүүлбэрүүдийг таалан соёрхохыг урьж байна. Үзэгчдийн билет 10,000₮, машины такс 20,000₮ тус тус үнэтэй ба тэмцээний өдөр Скайрезорт дээрээс ирж худалдан авах боломжтой.
Ерөнхий зохион байгуулагч: Монголын Мэргэжлийн Спорт Автомашины Холбоо
Ерөнхий ивээн тэтгэгч: Ариун – Очир Констракшн
Дэмжигч байгууллага: Skyresort ХХК, Обо Сustoms Mongolia, УБХЦГазар, ЗЦГ
Хамтран зохион байгуулагч: Drift Empire Club