“Соронз” сэтгүүл салбартаа 6-н жил тасралтгүй тэргүүлж, бусдаасаа хол тасарсан гэдгээ дахин баталлаа. Тодруулбал “Соронз” сэтгүүлийн шинэ дугаарт сенсааци дүүрэн папараци зургууд нийтлэгдэж, дуу алдам дуулиант мэдээллүүд бөөн бөөнөөрөө багтсан байна.
Үүнд:
-АПУ-гийн П.Батсайханы тээгч эхээс төрсөн ихрүүд анх удаа
-МАН-ын дарга М.Энхболдын охин Хулангийн Benz G Class-ын цуваа дагуулсан тансаг хуримын эргэн тойронд
-Г.Батхүү гишүүний ууган хүү Б.Ганхөлөгийн язгууртан маягийн хурим Төрийн ордныг найрын өргөө болгох дөхсөн тухай
-М.Сономпил гишүүний эдгэж амжаагүй шинэхэн давхраа
-С.Баярын охин Хонгорын ховорхон агшин
-“Киви” Укагийн нөхрийн анхны эхнэр хүүхэд хэн болох
-Алдарт “шар” Э.Энхээ авааль гэргий, охин хоёроо эрхлүүлж явааг
-Арабын Эмиратын анхны монгол стюардессийн онц сонирхолтой ярилцлага
-Л.Гансүхийн хоригдохын өмнөх агшин
-Монголын жижиг элитүүд жилдээ хэдэн саяыг сурахдаа зарцуулдаг … гэх мэт содон сонин бүхнийг “Соронз”-ын шинэ дугаараас харж болох нь. Улиг болсон Facebook-ийн бэлэн зураг ашиглахаас илүүтэй хүч хөдөлмөр зарцуулан содон үйл явдал, ховор хүмүүсийн араас ангуучилдаг “Соронз” аргагүй л чансаагаараа аархаж байна.