Улаанбаатарт 22 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2015.09.17-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 22 хэм дулаан байна

2015 оны 09 дүгээр сарын 17-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи зүүн зүгийг нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 10-15 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 19-24 градус,  бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 15-17 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 3 градус дулаан, харьцангуй чийг 89 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. 

2015 оны 9 дүгээр сарын 18-наас 9 дүгээр сарын 22-ныг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан  төлөв:

    19-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 21-нд зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд зарим газраар түр зуур секундэд 16 метр  хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. 20-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүснэ гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж