“E. coli”-оор нас барагсдын тоо 30 хүрлээ

Хуучирсан мэдээ: 2011.06.10-нд нийтлэгдсэн

“E. coli”-оор нас барагсдын тоо 30 хүрлээ

Германы Франкфурт хотод пүрэв гаригт 57 настай эрэгтэй “E. coli”-ийн халдвараар нас барж, уг өвчнөөр нас барагсдын тоо 30 хүрлээ. Пүрэв гаригт амиа алдсан эр эхнэрийнхээ хамт халдварт өвчний голомт болох Хамбург хотод очсон нь тогтоогдсон бөгөөд үүнээс өмнө өвчний халдвараар 67 настай эрэгтэй, 20 настай эмэгтэй амиа алджээ. Одоогийн байдлаар “E. coli” халдварт өвчин Европын 14 оронд тархаж, 2,800 гаруй хүн халдвар аваад байна.

Германы судлаачид лхагва гаригт Магдабург хотын зүүн хэсгийн хогны саванд байсан өргөст хэмхний үлдэгдлийг шинжилж үзэхэд “E. coli”-ийн үхлийн аюулд хүргэж болзошгүй вирусыг олж илрүүлсэн бөгөөд Герман улсад лхагва гаригийн байдлаар 300 гаруй хүн шинээр халдвар авсан тухай тус улсын эрүүл мэндийн байгууллагаас мэдээлжээ. Сүүлийн өдрүүдэд халдвар авагчдын тоо буурч байгаа тухай таатай мэдээ гарч байгаа ч, хүмүүс хүнсний ногооноос татгалзаж эхэлсэн нь өвчний халдварын тархалт буурахад нөлөөлж, дэгдэлт бодит байдалд идэвхтэй хэвээр байж магадгүй  гэсэн эргэлзээ, хардлага ажиглагчдын дунд байсаар байна.

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж